Main » Мэдээний сан
The Sims Medieval [2011 | Reloaded]


Анхны хувилбар нь 2000 онд гарснаасаа хойш 2008 оны 4-р сарын 16-ныг хvртэлх хугацаанд дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдож, 2010 оны 6-р сарын 22-ны байдлаар PC-ны тvvхэн дэх шилдэг борлуулалттай PC franchise-аар нэрлэгдсэн бvх цаг vеийн хамгийн амжилттай цуврал тоглоом болох "The Sims" цувралын хамгийн сvvлийн, шинэ хувилбарыг тоглоом сонирхогч хvvхэд, залуус та бvхэндээ татаж авах боломжтойгоор хvргэж байна. Бодит амьдралыг компьютер дээр бvтээдэг амьдралын загварчлалын стратеги тоглоом болох энэхvv тоглоомын шинэ хувилбар "The Sims Medieval" гэсэн нэртэйгээр энэ сарын 22-нд Умард Америкт албан ёсоор нээлтээ хийсэн бєгєєд ганц тоглогч хэлбэрээр тоглох боломжтойгоор бvтээгджээ. Дундад зууны vеийн нєхцєл байдал дунд єрнєх энэ тоглоомоор тоглогч єнгєрсєн цаг хугацаагаар аялах гайхалтай боломжийг эдлэх юм. Тоглогч эзэн хаан, илбэчин, тагнуул, санваартан, тємрийн дархан, эмч, хєлєг баатар, худалдаачин болон шvлэглэгч дуучин гэсэн дvрvvдийг удирдан єєрийн гэсэн хаант улсыг байгуулах vvргийг гvйцэтгэнэ.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 609 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Homefront [2011 | SKIDROW]


Америкийн видео тоглоом хєгжvvлэгч Kaos Studios-т хєгжvvлж, видео тоглоом хєгжvvлж, хэвлэгч THQ-д хэвлэн гаргасан "Homefront" хэмээх first-person shooter жанрын видео тоглоомыг тоглоом сонирхогч залуусын амралт, чєлєєт цагт зориулан хvргэж байна. "Home is where the war is" гэсэн tagline бvхий, ганц болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой энэхvv тоглоом 2011 оны 3-р сарын 15-ны єдєр Умард Америкт нээлтээ хийсэн байна. Тоглоомыг ийнхvv хожуу оруулж байгаагийн шалтгаан crack нь албан ёсоор гараагvй байсанд оршиж байгаа ба crack нь гармагц хvргэж байгаа маань энэ юм. Тоглоомын vйл явдал ойрын ирээдvй дэх буюу 2027 оны АНУ-д єрнєх ба Хойд Солонгосын цємийн зэвсгээр зэвсэглэсэн зэвсэгт хvчин АНУ руу халдан довтолно. Тоглоомын сєрєг талын дvрээр анх хятадуудыг сонгож байгаад Америк болон Хятадын хоорондох эдийн засгийн харилцан хамаарлын бодит байдал мєн Хятадын соёл урлагийн яамнаас эсэргvvцэл илэрхийлж болзошгvй гэсэн хоёр шалтгааны улмаас Хойд Солонгос болгон єєрчилжээ. Шvvмжлэгчдийн зvгээс таатай, эерэг саналуудыг хvлээн авсан энэ тоглоом тоглоомын хорхойтнуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 891 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Ghostbusters: Sanctum Of Slime [2011 | Multi5]


Адал явдалт, эйкшн жанрын тоглоомонд дуртай хэрэглэгч залуустаа энэ тєрлийн нэгэн тоглоомыг санал болгож байна. "Ghostbusters: Sanctum of Slime" хэмээх энэхvv тоглоомыг Behaviour Interactive компанид хєгжvvлж, Atari компанид хэвлэжээ. Xbox Live Arcade, PlayStation Network консолуудад зориулагдан гарч байсан энэхvv тоглоомын Windows-т зориулсан хувилбар энэ оны 3-р сарын 23-нд албан ёсны нээлтээ хийж худалдаанд гарч эхэлсэн байна. Эсрэг талын баатрууд болох сvнснvvдийг дарах Ghostbuster-уудыг удирдах маягаар дєрєв хvртэлх тооны тоглогч хоршооллын хэлбэрээр тоглохоор бvтээгдсэн энэ тоглоом нь 12 vетэй бєгєєд ер бусын хvчний эсрэг тулаан бvрд шинэ зэр зэвсэг нэмэгдэх гэх мэт онцлогуудтай юм.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 1062 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Shift 2: Unleashed [2011 | Reloaded]


2011 оны 3-р сарын 29-ний єдєр АНУ, 31-нд Европт нээлтээ хийсэн "Shift 2: Unleashed" хэмээх уралдаант видео тоглоомыг Need for Speed цуврал видео тоглоомын шvтэн бишрэгчдэд зориулан оруулж байна. 1994 онд анхны видео тоглоом нь тоглогчдод хvрч эхэлсэн энэхvv цувралын 17 дахь хувилбар болох "Shift 2: Unleashed" тоглоом нь 2009 оны Need for Speed: Shift тоглоомын шууд vргэлжлэл болон гарч байгаа нь энэ бєгєєд 37 автомашин vйлдвэрлэгчдийн 145 машин, 36 єєр замтайгаар бvтээгдсэн тул тоглогчдын хувьд уралдааны хэд хэдэн тєрлєєр уралдах боломжтой юм. Тоглогчдын хувьд мєн онлайнаар уралдах боломжтой юм байна. Тоглоомонд нэмэгдсэн гурван гол онцлогийг дурдвал дуулгандаа камертай болсон, шєнийн цагаар уралддаг болсон мєн 2010 оны Need for Speed: Hot Pursuit тоглоомоор танилцуулагдсан Autolog feature гэсэн гурван нэмэлт шинэ онцлогтой юм байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 614 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Crosher [2011]

Тус тус тав таван тоглогчоос бvрдсэн багуудын хооронд єрнєх тулаан хэлбэрээр явагддаг энэхvv тоглоомын баатруудыг орлосон хvндээр тоноглож хуягласан тээврийн хэрэгслvvд асар єргєн уудам газар нутгаар 240 км/цаг хурдтайгаар давхих болно. Тоглоомын онцлогууд гэвэл тус бvрдээ єєр єєрийн гэсэн онцлог, тактикын давуу тал бvхий 15 тээврийн хэрэгсэл, анхны Multiplayer Online Battle Arena хэлбэрийн тоглоом, багтаа тодорхой орон зайг олоход туслах 6 ангиллын тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн 100 орчим онцлог, тав хvртэлх тооны тоглогч тоглох боломж, тулаанд гаргасан хувийн амжилтыг тооцон туршлага хуримтлуулах систем, тээврийн хэрэгслээ хvссэн хэлбэрээрээ тоноглож болох бараг хязгааргvй их бололцоо, тvргэн явдалт тулааны систем гэх мэт юм. Олон тоглогч хэлбэрээр тоглож болох гайхалтай єрсєлдєєнт энэ тоглоом залуус та бvхний сонирхлыг гарцаагvй татах бизээ.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 609 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (1) |

Chernobyl Terrorist Attack [2011]

Хvндээр зэвсэглэсэн алан хядагчдын томоохон арми Припять хотын удирдлагыг гартаа авах ба Чернобылийн атомын цахилгаан станцаас ердєє гуравхан километрийн зайд орших энэ хот алан хядагчдын мэдэлд очсон нь Европын удирдлагуудыг айдаст автуулах болно. Алан хядагчид холбоо барьсны дараагаар байдал улам ноцтой болно. Тэд 24 цагийн дотор 10 тэрбум евро авах хvсэлтэй байгаагаа мэдэгдсэн байлаа. Эс бєгєєс тэд тус атомын цахилгаан станцыг бvхэлд нь дэлбэлэх болно хэмээн мэдэгдсэн байлаа. Европын засгийн газрын зvгээс ямар нэгэн дайралтын арга хэмжээ авах юм бол алан хядагчид тєлєвлєгєєгєє шууд хэрэгжvvлэх болно гэж заналхийлж байгаа энэ vед хийж болох цорын ганц ажиллагаа бол тусгай бэлтгэгдсэн хамгийн шилдэг хvчний цорын ганц анги алан хядагчид руу сэм дєхєж очин, тэднийг атомын цахилгаан станцыг дэлбэлэхээс урьтаж, тэдний олонхыг боломжтой бvх л арга замаар устгах юм. Тоглоомын 11 vеийн турш Чернобыль болон Припятийн газар нутагт анхаарал болгоомжтой аялж, 7 тєрлийн хvчирхэг зэр зэвсэг хэрэглэн олон янзын байлдааны даалгаврууд биелvvлэх аюултай бєгєєд сонирхолтой vvргийг vvрэхийг хvсч байгаа бол яг одоо тоглоомоо татаад аваарай.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 610 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Shadow Harvest: Phantom Ops [2011 | SKIDROW]


Хvнд хэцvv, аюултай даалгавар дээр ажиллах хvндхэн vvргийг єєртєє vvрэхийг хvсч байна уу? Тэгвэл бидний санал болгож байгаа Shadow Harvest: Phantom Ops хэмээх байлдаант тоглоомыг татаад аваарай. Даалгаврыг гvйцэтгэх хоёр дvр байх ба тэд бие биенээсээ огт єєр хvмvvс. Эхнийх нь тагнуул туршуул , заль мэхэндээ гаргуун Myra Lee, харин нєгєє нь хатуухан гараар хvмvvжсэн, Америкийн армийн тэргvvн зэргийн тулааны мэргэжилтэн Aron Alvarez. Тэд хоёулаа дэлхийн хамгийн халуун цэгvvдэд ажиллах багт илгээгдсэн бєгєєд нууц ажиллагаанд хамтран ажиллах болжээ. Танд Aron-ы тулааны чадвар, Myra-гийн арга мэх аль аль нь хэрэг болно. Ингээд хvнд хэцvv, аюул осолтой эрсдэлтэй даалгаврыг гvйцэтгэхэд бэлэн байгаа бол дэлгэрэнгvйг дарна уу.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 612 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

STCC The Game 2 [2011]

Windows болон бусад консолиудад зориулагдсан уралдааны загварчилсан тоглоом бvтээдэг Шведийн видео тоглоом хєгжvvлэгч, хэвлэгч SimBin Studios компани 2008 оны намар худалдаанд гаргаж байсан STCC The Game тоглоомынхоо дараачийн шинэ хувилбарыг гаргах болсон тухайгаа 3-р сарын 15-ны єдєр албан ёсоор мэдэгдсэн. STCC The Game 2 хэмээн нэрлэгдэж байгаа энэ тоглоом нь 2010 Swedish Touring Car Championship season болон тvvнчлэн Scandinavian Touring Car Cup зэргээс vндэслэн бvтээгдсэн бєгєєд Danish Touringcar Championship-ын машинууд, жолооч нарыг агуулсан байна.


Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 610 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

« 1 2 3 4 5 6 7 ... 9 10 »
Мэдээний төрөл
» Мэдээлэл
Сонирхолтой мэдээлэл
» PC games
Шинэ гарсан тоглоомууд
» Форум
Үзэл бодолоо хуваалцая
» PSP games
Шинэ PSP тоглоомууд
» Хичээл
Мэдлэгт дусал нэмэр
» Xbox
Шинэ Xbox тоглоом
» Видео бичлэг
Сонирхолтой бичлэгүүд
» Mobile games
Гар утасны тоглоомууд
» Зургийн сан
Тоглоомийн зурагууд
» Mэдээ нэмэх
Шинэ мэдээ оруулах
Нэвтрэх хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Шинээр нэмэгдсэн мэдээлэл
S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl
Neigh Bours from Hell 1,2 хувилбар
WWE Impact 2011
Green Lantern: Rise of the Manhunters [Xbox]
Тroll баатараар хэрхэн тоглох вэ?
Street Racer Europe [2011]
Dota Lich Kel'Thuzad тухай хүргэж байна
Tokio drift хак шууд татахаар
Duty Calls: Noobs Beware [2011]
Dungeons of Dredmor (2011/ENG)
Шилдэг гишүүд


Нэр: zolboo
Мэдээ: 103
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 1


Нэр: nak
Мэдээ: 68
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 6


Нэр: eswc
Мэдээ: 31
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 2
Хамгийн их үзсэн мэдээ
Дота баатуудын намтар 3
Garshasp: The Monster Slayer [2011]
Counter - Strike Xtreme V5 (2011/ENG)
Сэрвэр удирддаг HLSW программ татах
Crosher [2011]
200 Best Flash Games
The Sims Medieval [2011 | Reloaded]
Dexter: The Game [2011]
STCC The Game 2 [2011]
King of fighters IIIX
Бидэнтэй нэгдээрэй
Харилцах хэсэг

ShoutMix chat widget
Бичсэн сэтгэгдэл
2017-04-05
Бичсэн: mishka_mishig
Текст: yaj tatah be ????
2014-02-12
Бичсэн: Зочин:
Текст: Xbox togloomnii orig CD togloomuudiig haanaas abah be tiim togloom 5 shirheg heregtee bnaa.SHiniig zarh hvn bbal holboo barinu,MUN ZUBLUGUU UGCH TUS BOLOH HVN BBAL TUSLAARAI 99438858
2012-02-29
Бичсэн: Зочин:
Текст: [hide]
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: addadmin xiigeerei
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: 192.168.1.10:27015 cs
2011-07-25
Бичсэн: Зочин:
Текст: tnx bayrllaaa nadaa 1 admin ogchuul buur ih bayrlanaa
2011-07-24
Бичсэн: Зочин:
Текст: hooy eswc naadnii chni kod ni bichetei bgaa hajuu talda okey www.tobys.dk kod ni bn lee shu uall !!!!
2011-07-24
Бичсэн: assassin
Текст: hello 192.168.1.10:27015 cs ip shuu orooroi
2011-07-23
Бичсэн: sunshine
Текст: 1 number ni nadtai adilhan yma ahah.bi yr ni ingej buuddag shu ahhah
2011-07-23
Бичсэн: nak
Текст: uulan bi yag engej buuddag l daa hahahahaah
>