Main » Мэдээний сан
Dexter: The Game [2011]

Тоглоомын хорхойтон хэрэглэгчиддээ энэ оны шинэ адал явдалт нэгэн тоглоомыг санал болгож байна. "Dexter: The Game" хэмээн нэрлэгдсэн энэхvv тоглоомын гол баатар бол Америкийн жvжгийн зохиолч, гэмт хэргийн сэдэвт зохиолоороо алдартай Jeff Lindsay-ын цуврал зохиолын гол дvр Dexter Morgan-ыг тєлєєлєн харуулдаг бєгєєд Dexter Morgan бол Маяамигийн цагдаагийн тасагт шvvх эмнэлгийн шинжээч хийдэг нэгэн. Тайван дєлгєєн, эерэг дvр тєрхтэй энэ хvн шєнє болмогц огт єєр хvн болон хувирах бєгєєд хууль зvйн системээс мултарч чадсан алуурчдын эрлэг болдог байна. єєрийн хохирогчийг хэдэн хэсэг мєчлєн хуваах гэхчилэн хамгийн харгис хэрцгий аллагыг vйлддэг Dexter Morgan-ы дvрд хувирахыг хvсэж байгаа бол яг одоо тоглоомоо татаад аваарай.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 609 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Men of War: Assault Squad [2011]

Украйний RTS (Real-time strategy) жанрын тоглоом хєгжvvлэгч Best Way компаниас Digitalmindsoft-той хамтран хєгжvvлэн гаргасан "Men of War: Assault Squad" нэртэй real-time tactics жанрын тоглоомыг сайтынхаа тоглоом сонирхогчиддоо зориулан хvргэж байна. "Men of War" тоглоомын бие даасан єргєтгєсєн багц болох энэхvv тоглоом нь уг тоглоомын явган цэргийн хэсэг дээр илvv анхаарал хандуулсан байна. Шинэ 15 нэмэлт даалгавар нэмэгдэж орсноос гадна графикууд нь сайжирчээ. Тоглоомын vйл явдлын гол хэсэг буюу дайн Орос, Герман, Америк, Холбоотны хvчин, Япон гэсэн таван орны дунд єрнєхєєс Япон нь Men of War цувралд анх удаагаа орж ирж байгаа улс юм. Yндэстэн бvрд єрнєх дайны талбар нь тухайн улс vндэстний тvvхэн орчныг харуулсан газар нутаг байх ба сонголт хийх газар нутгийн хувьд баруун европоос зvvн европ хvртэл, Умард Африк, Номхон дєлгєєн далай орчмын бvс нутаг гэхчилэн єргєн сонголтыг хийх боломжтой юм. Сvлжээгээр 4 хvртэлх тооны тоглогч хамт тоглох боломж, олон тоглогчдод зориулсан шинэ газрын зургууд, орчнууд, шинэчлэн сайжруулсан тоног тєхєєрємж, машинууд, зэр зэвсгvvд гэхчилэн олон функцууд нь тоглоомыг илvv гайхалтай бєгєєд бодитой болгож єгчээ.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 695 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Warhammer 40,000 Dawn of War 2: Retribution [2011 | Repack]


2004 онд анхлан тоглоомын хорхойтнуудад хvрч эхэлсэн Warhammer 40,000: Dawn of War цэрэг, шинжлэх ухаан уран зєгнєлт, стратегийн видео тоглоомын цувралын бие даасан єргєжvvлсэн хувилбар "Warhammer 40,000: Dawn of War II – Retribution" нэртэйгээр энэ оны 3-р сарын 1-нд Хойд Америкт нээлтээ хийжээ. The Imperial Guard нэртэй шинэ тулаан, тоглогчдын хvсэлтээр бvтээсэн шулам ангуучлагч эмэгтэй шинжээч гэхчилэн шинэчлэлт єєрчлєлтийг агуулсан энэ тоглоом нэг болон олон тоглогч мєн хамтарсан хэлбэрээр тоглох боломжтойгоор хэрэглэгчдэд хvрч байгаа юм. Chaos Rising-ын vйл явдал болон Blood Raven-ы мєхсєнєєс 10 жил єнгєрсний дараа Aurelia vргэлж дайн самуун болж байдаг улсад vлджээ. Дээрэмчин Freebooter Orks энд тонож дээрэмдэх, бузар булай бvхнээ vргэлжvvлэхээр эргэн ирэх ба та бvхэл бvтэн улсын эцсийн хувь заяаг шийдэх хvндтэй vvргийг хvлээж байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 610 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Dragon Age 2 [2011 | RELOADED]


Канадын электроник энтертайнмэнтийн BioWare компаний Dragon Age цувралын vргэлжлэл болох "Dragon Age II" тоглоом энэ сарын 8-ны єдєр Умард Америкт, єнєєдєр буюу 11-ний єдєр Европт нээлтээ хийж байгаа юм. Шvvмжлэгчдийн зvгээс эерэг саналыг хvлээн авсан энэхvv role-playing жанрын тоглоом нь ганц тоглогч хэлбэрээр тоглох боломжтойгоор бvтээгджээ. Цувралын анхны тоглоом Dragon Age: Origins-той адилгvй нь энд гол дvрийн гадаад тєрх, хvйс, нийгмийн давхарга, нэр зэргийг бvхэлд нь тоглогч єєрийн сонирхлоор єєрчилж болохоор болсон явдал юм. Тоглоомын vйл явц ерєнхийдєє гол баатрын сонголтон дээр vндэслэн явагдана. Kirkwall хэмээн нэрлэгдсэн ертєнцєд байх энгийнээс эхлээд ер бусын маш олон хачин зvйлсээр дvvрэн захыг олох ба ердєє ганцхан хэрэгсэл таны бие, царай, vс гэхчилэн бvхий л зvйлсийг єєрчилж чадна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 610 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Dark Parables - The Exiled Prince Collectors Edition [2011 | Hidden object]


Олон зууны ємнє нэгэн гvнж мэлхийг vнсэж царайлаг ханхvv болгон хувирсан тухай гайхалтай vлгэр байдаг. Гэвч vнэн хэрэгтээ энэ vлгэр аз жаргалтай тєгсгєлгvй ажээ. Мэлхий гvнж єнєєг хvртэл амьд тєдийгvй Хар ойн дундах эзгvй замаар тэнvvчлэн, тvvгээр явах хар сэжиг аваагvй жуулчдыг барьсаар байгаа юм. Канцлерын сураггvй алга болсон охины хэрэг явдлыг мєрдєн шинжлэх vvрэг Hidden Object жанрын аймшиг тєрєм "Dark Parables - The Exiled Prince Collectors Edition" тоглоомонд таныг хvлээж байгаа ба дуусаагvй vлгэрийн тайлагдашгvй, хаягдаж эзгvйрсэн ойгоор аялах ер бусын аялалд гарахыг урьж байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 611 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

Battle: Los Angeles [2011]

Кино болон тоглоом сонирхогч залуусынхаа амралт, чєлєєт цагт зориулан харийнхны дайралтаас Лос-Анжелес хотыг хамгаалан тэмцэж байгаа баатарлаг vйл явдалт Battle: Los Angeles киноны дуулиант vйл явдалд дахин хєл тавих боломжийг олгох нэгэн тоглоомыг бэлтгэн орууллаа. First person shooter жанрын энэхvv тоглоомонд тоглогчид тvрvvч Lee Imlay-гийн дvрд хувирч, дэлхий дахиныг халдан довтолсон харь гаригийнхны дайралтын эсрэг тулалдах юм. Винтов, пуужин, тэсрэх бємбєг, их буу гэхчилэн тєрєл бvрийн зэвсэг ашиглан янз бvрийн дайснуудтай тулалдах энэхvv тулаант тоглоомыг видео тоглоом хєгжvvлэгч Saber Interactive студид хєгжvvлж, Японы Konami корпорацид хэвлэжээ. Хvн тєрєлхтнийг аварч хамгаалах тулааны зvрхэн хэсэг болсон Лос-Анжелесын тулаанд vнэлж баршгvй их гавьяа байгуулах хосгvй боломжийг гартаа авахыг хvсэж байгаа хэн бvхнийг Battle Los Angeles тоглоомыг татаж аван тоглохыг зєвлєж байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 611 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (0) |

SantaClausInTrouble Жижиг тоглоом
За би та бүхэндээ манай нэг мэдээний админы бэтгэсэн мэдээг хүргэж байна. Шинэ жилийн уур амьсгал танд төрүүлэх энэхүү тоглоом нь маш бага хэмжээтэй байгаа. Та татж аваад тоглоод үзээрэй таныг лав уйдаахааргүй хөгжилтэй тоглоом байгаа. Таны цайныхаа цагаар толож байх тоглоом болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 611 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (3) |

Assassin's Creed: Brotherhood [2011]


Канадын видео тоглоом хєгжvvлэгч Ubisoft Montreal компанид хєгжvvлсэн "Assassin's Creed: Brotherhood" хэмээх тvvхэн, уран зєгнєлт third person жанрын эйкш, адал явдалт тоглоомыг тоглоом сонирхогч залуустаа санал болгож байна. Энэ сарын 17-ны єдєр буюу яг єнєєдєр Европын орнуудад нээлтээ хийсэн Microsoft Windows-д зориулсан хувилбар болох энэхvv тоглоом нь Assassin's Creed II тоглоомын vргэлжлэл бєгєєд vндсэн цуврал дахь олон тоглогчийн горимоор тоглож болох анхны тоглоом гэдгээрээ онцлог юм. Шvvмжлэгчдийн зvгээс маш сайн гэсэн єндєр vнэлгээг хvлээн авсан "Assassin's Creed: Brotherhood" тоглоомын vйл явдал 2012 онд, ємнєх тоглоом болох Assassin's Creed II тоглоомын тєгсгєлд Templar-уудын дайралтаас зугтан гарсан Desmond Miles болон бусад орчин vеийн Assassin-ууд Monteriggioni руу явж, Villa Auditore-ын балгасан дунд шинэ нуувч босгож байгаагаар эхлэх юм. Тоглогчийн хувьд 21 дvрээс сонголтоо хийх боломжтой ба энд дєрвєн шинэ дvр багтсан байна. Дvр бvр єєрийн євєрмєц хєдєлгєєн болон зэвсэгтэйгээс гадна тоглогч єєрийн хvсэлтээ хувцасны єнгийг єєрчлєх, янз бvрийн тоног хэрэгслээр зэвсэглэх гэхчилэн дvрээ тоноглож болох ажээ.
Ангилал:  PC Тоглоом |  Уншсэн: 665 |   Огноо: 2011-07-18  | Сэтгэгдэл: (1) |

« 1 2 3 4 5 6 ... 9 10 »
Мэдээний төрөл
» Мэдээлэл
Сонирхолтой мэдээлэл
» PC games
Шинэ гарсан тоглоомууд
» Форум
Үзэл бодолоо хуваалцая
» PSP games
Шинэ PSP тоглоомууд
» Хичээл
Мэдлэгт дусал нэмэр
» Xbox
Шинэ Xbox тоглоом
» Видео бичлэг
Сонирхолтой бичлэгүүд
» Mobile games
Гар утасны тоглоомууд
» Зургийн сан
Тоглоомийн зурагууд
» Mэдээ нэмэх
Шинэ мэдээ оруулах
Нэвтрэх хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Шинээр нэмэгдсэн мэдээлэл
S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl
Neigh Bours from Hell 1,2 хувилбар
WWE Impact 2011
Green Lantern: Rise of the Manhunters [Xbox]
Тroll баатараар хэрхэн тоглох вэ?
Street Racer Europe [2011]
Dota Lich Kel'Thuzad тухай хүргэж байна
Tokio drift хак шууд татахаар
Duty Calls: Noobs Beware [2011]
Dungeons of Dredmor (2011/ENG)
Шилдэг гишүүд


Нэр: zolboo
Мэдээ: 103
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 1


Нэр: nak
Мэдээ: 68
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 6


Нэр: eswc
Мэдээ: 31
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 2
Хамгийн их үзсэн мэдээ
Дота баатуудын намтар 3
Garshasp: The Monster Slayer [2011]
Counter - Strike Xtreme V5 (2011/ENG)
Сэрвэр удирддаг HLSW программ татах
Crosher [2011]
200 Best Flash Games
The Sims Medieval [2011 | Reloaded]
Dexter: The Game [2011]
STCC The Game 2 [2011]
King of fighters IIIX
Бидэнтэй нэгдээрэй
Харилцах хэсэг

ShoutMix chat widget
Бичсэн сэтгэгдэл
2017-04-05
Бичсэн: mishka_mishig
Текст: yaj tatah be ????
2014-02-12
Бичсэн: Зочин:
Текст: Xbox togloomnii orig CD togloomuudiig haanaas abah be tiim togloom 5 shirheg heregtee bnaa.SHiniig zarh hvn bbal holboo barinu,MUN ZUBLUGUU UGCH TUS BOLOH HVN BBAL TUSLAARAI 99438858
2012-02-29
Бичсэн: Зочин:
Текст: [hide]
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: addadmin xiigeerei
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: 192.168.1.10:27015 cs
2011-07-25
Бичсэн: Зочин:
Текст: tnx bayrllaaa nadaa 1 admin ogchuul buur ih bayrlanaa
2011-07-24
Бичсэн: Зочин:
Текст: hooy eswc naadnii chni kod ni bichetei bgaa hajuu talda okey www.tobys.dk kod ni bn lee shu uall !!!!
2011-07-24
Бичсэн: assassin
Текст: hello 192.168.1.10:27015 cs ip shuu orooroi
2011-07-23
Бичсэн: sunshine
Текст: 1 number ni nadtai adilhan yma ahah.bi yr ni ingej buuddag shu ahhah
2011-07-23
Бичсэн: nak
Текст: uulan bi yag engej buuddag l daa hahahahaah
>