Main » 2011 » July » 18 » Дота баатуудын намтар 3
2:40 PM
Дота баатуудын намтар 3

 

 Бүхэн Ээлжит дугаараа хүлээн авна уу ! NAK та бүхэнд баатаруудийн талаар мэдээлэл бэлтгэсэн байсаныг би та бүхэндээ хүргэж байна тоглоом тоглохын тулд тоглоомийнхоо гол баатаруудийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ ч учраас энэхүү мэлээлийг хүргэж байна.


Акаша нь Фростморнын олзолж авсан олон сүнснүүдийн нэг билээ. Баншитай адил Харанхуйн эзэнт зүтгэхээр булшнаасаа боссон тэрээр дахин ариун бодис болохыг хүүссэн байна. Тэрээр Суккубагийн чадваруудыг ойд тэнүүчилж явахдаа суржээ. Акаша-г Өвдөлтийн хатан хаан гэж нэрлэсэн нь үнэхээр оновчтой юм учир нь тэрээр дайснуудынхаа өвдөлтийг мэдрэн таашаал авдаг байна. Ингэхдээ суккубагийн хорт хутгыг ашиглахаас гадна сэтгэл донслогомоор чанга хашгиралтаа ашигладаг юм. Акашаа нь дайснуудынх нь хэнгэрэг хагартал чанга орилдог төдийгүй ингэж хашгираснаас нь болж газар дэлхи хүртэл тайван байж чадахгүй доргиж чичирдэг байна.

  

Priestess of the Moon Mirana

Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаа ядарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.

 

Raijin Storm Spirit

Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм

 

Lanaya Templar Assassin

Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно.

 

Huskar Sacred Warrior

Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болохStranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана.

 


Category: Дота мэдлэг | Views: 617 | Added by: eswc | Rating: 0.0/0
Total comments: 1

0

GoodGame-с авцан байна шд..
Хэзээ бичсэн: 2011-07-19 [Мэдээ]