Гэр бvлийн амралтаар далай гатлан аялахаар шийдэцгээсэн Brooks-ын гэр бvлийнхний аялал Neptune хєлгийн тавцангаас баяр баясгалантайгаар эхэлсэн ч далайн хар шуурганы улмаас жинхэнэ аймшиг болон хувирлаа. Хєлєг живж, бvх найдвар тасрахад хэдхэн цаг vлдээд байтал сандарч мэгдсэн хvмvvсийн vймээн самуун дунд бие биенээсээ тєєрєлдєн салсан Brooks-ынхан хэн нь хаана байгаагаа мэдэхгvй байлаа. Эр нєхєр болон хоёр хvvхдээ хайж олохын тулд нисдэг тэрэгтэй аврах багийнхны тусламжийг авахаас татгалзан аажим аажмаар сvйрч байгаа хєлєг онгоцон дээр vлдэж байгаа бvсгvйд магадгvй ганцаараа ч vлдсэн байж болох хєлєг онгоцон дотроос гэр бvлийнхнийгээ олоход нь та тусалж чадах уу? Хэрвээ та тийм гэж хариулж байгаа бол бидний санал болгож байгаа "Nightmare on the Pacific" хэмээх Hidden Object тєрлийн тоглоомыг татаж аваад тоглоод vзээрэй. Гайхалтай адал явдал, амь дvйсэн сорилтууд, амсхийх чєлєє олгох 50 vйл явдал, кинонд гардаг шиг бодитой vзэгдлvvд гэхчилэн олон сонирхолтой зvйлсээр дvvрэн энэ тоглоом таныг уйдаахгvй гэдэгт итгэлтэй байна.
|