Японы Ju-on хэмээх аймшгийн цувралыг єєрчлєн найруулсан байдлаар бvтээгдсэн "Ju-On: The Grudge - Haunted House" нэртэй адал явдалт, аймшгийн тоглоомыг та бvхэнд санал болгож байна. Тоглоомын утга санааны хувьд хэрвээ хэн нэгэн хvн асар их атаа жєтєє эсвэл маш их нууц зvйлсийг хадгалж байгаад vхэх юм бол тvvнээс vvдэн хараал vvсдэг бєгєєд японы Nerima хотын нэгэн жирийн гэрийн эзэгтэй маш аймшигтай байдлаар алагдсанаас болж хараал vvснэ. Туйлын хvчирхэг энэхvv хараал урьд ємнє тєсєєлєгдєж байгаагvйгээр vхлийг урин дуудаж, заналхийлэх ажээ. Хараал шингэсэн байшинд орох, хараагдсан хэн нэгэнтэй холбоотой болсон хэн ч бай энэхvv хараалын занганаас мултарч vл чадна. Нэгэн удаа Erika Yamada гэгч эзгvй байшинд нохойгоо хайж байгаад хараалд єртсєнєєс болж, тэрбээр гэртээ харин гэрийнхэнтэйгээ уулзсанаар Yamada-гийн гэр бvлийнхэн бvгд сvйрэхэд хvрнэ. Хvн бvр ганц ганцаараа сорилттой тулгарах Yamada-гийн гэр бvлийнхэн хараалыг ялж чадсанаар дахин чєлєєлєгдєх болно. Yamada-гийн гэр бvлийн нэгэн гишvvн болсон та хараалыг vгvй хийж, эрх чєлєєтэй болох уу, эсвэл булшлагдах уу гэдгээ шийдэх хэцvvхэн сорилт таныг хvлээж байна.
Гарсан огноо: 2010 Платформ: PC Хєгжvvлэгч: Feelplus Хэвлэгч: XSEED Games Тєрєл: Single-player Хэл: English
Шаардагдах vзvvлэлт: • Operating system: Windows ® XP / Windows Vista / Windows 7 • Processor: Pentium ® Intel Core 2 Duo 2.4 Ghz / AMD Athlon X2 2.2 Ghz • RAM: 2 GB (2 GB for Vista / 7) • Hard disk space: 4,20 GB • Sound device: compatible with DirectX • Video: 512 MB - NVIDIA GeForce 9800 / ATI Radeon HD4800
Trailer
|