Main » 2011 » July » 18 » GTA San andress ийн тухай
2:28 PM
GTA San andress ийн тухай

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Энэ удаагийн анги San Andreas гэсэн нэртэй. Гол нь PlayStation 2 дээр ажилладаг болсон. Бүтээгчид нь Калифорнийн гангстер буюу дээрэмчдийн тухай өгүүлэх кинонуудаас сэдэв авдаг бололтой. Дундаж чадвартай тоглогч тоглоомыг дуусгахад 150 цагаас наашгүй гэнэ. Миний хувьд бараг хагас жил ч тоглож магадгүй юм шиг байна лээ. (Би оройд л жаахан тоглодог юм.)

ТҮҮХ

Тоглоом гарах түүхээс 5-н жилийн өмнө Carl Johnson (Карл Жонсон-CJ) Los Santos, San Andreas хотуудыг өөрийн эрхгүй орхиж явахад хүрчээ. Тэрээр элдэв хавчлага, дээрэм тонуул, хар тамхи, гэмт хэрэг зэргийг тэсвэрлэж чадаагүй юм. Харин тоглоом 90-ээд оны эхэн үед эхэлнэ. Carl гэртээ эргэж ирлээ. Гэтэл дөнгөж онгоцны буудлаас гарав уу үгүй юу л., адал явдал эхлэх ажээ. Эрүүгийн гэмт хэргийн 2 цагдаа түүнийг хүн алуулахаар ятгана. Энэ цагаас эхлээд CJ нэг ч минут амар амгалан байх аргагүй болно. Түүний ээж нь нас нөгчсөн, багын найзууд нь бүгд ямар нэгэн гай зовлонд орооцолдсон байлаа. CJ эцсийн эцэст гэр бүлээ аварч San Andreas хотын гудамж бүрийг мэдэлдээ оруулахаар зүтгэж эхэлнэ.

ХОТУУД БА БАЙРШИЛ

Өмнөх ангиуд шигээ ганцхан хот гарахгүй. Харин бүхэл бүтэн нэг муж хамрагдах ажээ. Энэ муж нь 3-н том хот, хэд хэдэн жижиг тосгон, гацаанаас бүрдэнэ. San Andreas хэмээх энэхүү муж нь үнэндээ Los Angeles, San Francisco, Las Vegas хотуудаас бүрдэх бөгөөд эдгээрийг харгалзан Los Santos, San Fierro, Las Venturras гэх ажээ. Нэг хот нь л гэхэд өмнөх ангийн Vice city шиг хэмжээтэй гээд бодогтун. Тэгэхээр нийтдээ 4-6 дахин томорсон гэж ойлгож болно. Гайхалтай нь хотоос гарч хөдөө нутаг, элсэн цөлөөр аялж болно. Хөдөөгүүр 12-оос доошгүй тооны жижиг хотууд, тосгон бий.

БАЙШИНГУУД

Vice city дээр гардгаас ч олон олон байшин барилга бий. Тэдгээрийнх нь засал чимэглэл, гадаад дотоод хийц нь маш нарийн хийгдсэн байна. Яг адилхан харагдах байшингууд хэзээ ч дайралдахгүй. Харин байшин руу орох үед ачаалахын тулд бага зэрэг pause (завсарлага) авахыг анхаарах хэрэгтэй. Харин таны байнга зочлох байшингуудад Reece's Barber Shop (үсчин), Tattoo Parlor (шивээс) болон түргэн хоолны газрууд, дасгалын танхимыг нэрлэж болно.

ГРАФИК

Vice city дээрх график технологи илүү сайжирч ирсэн нь тодорхой. Юуны өмнө гадаргуугийн тусгал ойлт, үнэмшилтэй сүүдэр, гэрлийн янз бүрийн эффектүүдийг нэрлэж болно. Өдөр шөнө болохоос шалтгаалан бүх объектын өнгө төрх, сүүдэр нь өөрчлөгдөнө. Ер нь тоглоомдоо улайрсан хүн энэ бүхнийг бараг л анзаарахгүй байх. Гэвч ингэж улайруулахад чинь энэ бүх технологиуд хүчин зүтгэж байгаа юм. Унаа тэрэгнүүд тоос шороонд дарагдах, тоглоомын туршид зэвд идэгдэж байгаа зэргийг олж харж болно. Vice city-ээс хот доторх график 2 дахин, хөдөө нутаг нь 4 дахин сайжирсан гэж дүгнэж болно.

ТОГЛОЛТ

За даа, тоглолт л энэ тоглоомын амин сүнс юм даа. Хүн графикийг анзаарахгүй байж болно, дууг нь хааж болно, харин тоглолт сонирхолгүй бол уг тоглоом сөнөж байгаа нь тэр. Гэтэл энд тийм ойлголт ч үгүй. Хүний амьдралд хэрэгтэй ихэнх үйлдлүүдийг хийдэг болсон. Юм идэх, үсээ засуулах, хувцас солих, бие бялдраа хөгжүүлэх, биллъярд тоглох, мөрийтэй тоглох, тэр байтугай секс хүртэл хийнэ гээч. Ер нь бол чи дээрэмчний бүлгийн гишүүн болно. Гэвч дан дээрэмчнээр төсөөлөх хэрэггүй. Бусадтай нийлэхээс гадна дангаараа гүйцэтгэх даалгаврууд зөндөө бий. Хамгийн гол нь чи хэрхэн сонголт хийхээс хамааран зарим зүйлс өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл хоёр хүн зэрэг тоглолоо гэхэд та 2-ын тоглоом шал өөрөөр өрнөх боломжтой гэсэн үг.
Зарим хүмүүс догшин маягаар тоглодог бол зарим нь маш болгоомжтой, няхуур тоглодог. Гэтэл аль ч тохиолдолд амьд үлдэх, даалгавраа амжилттай биелүүлэх шанс бий.

ЗЭВСЭГЛЭЛ

Одооноос эхлэн зэвсгийг хосоор нь хэрэглэх боломжтой болжээ. Энэ нь хоёр гартаа Uzi атган гудамжаар гүйн өнгөрөхдөө зэрэг буудаж болно гэсэн үг. Мэдээж зэвсгийн сонголт асар өргөн болсон нь ойлгомжтой. Буу зэвсгээс гадна хүрз, бороохой, хутга зэргийг ашиглаж болно. Бууны овоо харааны өнгө нь өрсөлдөгчийн амийг илэрхийлнэ. Ногоон байвал дайсны амь бүтэн, шар болбол дунд зэрэг, улаан болох нь үхэж байгааг тус тус илэрхийлнэ.
{mospagebreak}

УНАА ТЭРЭГ

GTA тоглоомын гайхамшиг нь унаа тэрэг гэдгийг бүгд мэднэ. GTA3, Vice City дээр маш олон янзын машин гардаг. Харин энэ удаад тэр бүх тээврийн хэрэгсэл бүгд бас дээрээс нь зарим хэрэгслүүд нэмэгджээ. BMX дугуй, Уулын дугуй, Цагдаагийн мотоцикл, Мангас машин (Monster truck), Combine Harvester, Gas Tanker (Газан хөлөг онгоц), Quad Bike зэргийг юу гэж бодож байна. Зарим нь хөдөө нутагт зориулагдсан бол байшин барилга, хашаа ихтэй хотын захын хороололд BMX дугуй нь хамгийн тохиромжтой байх юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Дайсан болон явган зорчигчдын хиймэл оюун ухаан эрс сайжирсан байна. Гол нь тэд логикоор сэтгэдэг болжээ. Бүх хүмүүс чамтай харьцаж, үйлдэл үзүүлж чадна. Дайснууд чинь ч гэсэн илүү ухаалаг болж, зүгээр нэг алуулаад байхаа больжээ. Жирийн иргэд хаана амьдардаг, хэзээ зэргээс хамааруулан янз бүрийн хөдөлгөөн, анимаци, яриа зэргийг үзүүлнэ. Хэрвээ чи тэдэнд хүрэх юм бол тэдний амнаас ямар ч үг гарч мэднэ. Тэдэнтэй харилцан яриа үүсгэхэд нэг цагаас доошгүй хугацаанд ярьж чадна. Харин Vice city дээр ердөө 15 минут л болж байсан юм. Тэднийг сэмхэн дагах үед тэд хаанаас хаашаа явж байгаа мэдэж болно. Ихэнхдээ гэрээсээ гарах, ажил руугаа явах, дэлгүүр орох, эсвэл хэн нэгэнтэй уулздаг юм билээ. Харин дээрэмчдийн хиймэл оюун ухаан нь маш сайжирсан. Тэд бие биеэсээ жийрхэхийн сацуу тамхи татна, ууна, бие биетэйгээ мэндчилнэ, дээрэмчин хүний бүдүүлэг хараал хэлнэ, дохио зэргийг үзүүлнэ. Бас хоорондоо юм ярихыг нь яана гээч. Тэд чамайг өөрсдийн нутаг дэвсгэр дээрээс яаж ч хөөж магадгүй. Зарим нь шууд л бүрэн бүрэлдэхүүнээр чам руу довтолно, эсвэл чимээгүй суугаад чамайг холдохыг хүлээнэ, эсвэл бүгд нийлэн бүгж чам руу гэнэт довтлохоор зэхнэ. Гайхалтай байгаа биз.{mospagebreak}

ХӨГЖИМ

Харуудын амьдралыг хөгжимгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. GTA-ийн тоглоомын ертөнцөд санал болгосон гайхамшигт зүйл нь радио байсан билээ. Тэгвэл энэ удаад бас л олон тооны радио станц байх ажээ. Ихэнх дуунуудыг нь албан ёсоор зөвшөөрөл аван тоглоомд оруулсан гэнэ. Country, Rock, Funk/Soul, Reggae House, Alterbative, Hip Hop болон бусад стилийн дуунууд бий.

БАЙШИНГААС ХУЛГАЙ ХИЙХ

GTA San Andreas-д нэмэгдэн орсон онцгой сонирхолтой боломж бол айлын гэрээс хулгай хийх явдал юм. Хулгай хийх албан ёсны даалгавар байдаг боловч шөнийн цагаар чи өөрөө хүсвэл хулгай хийж болно. Айлд хулгай хийх үедээ мэдээж гэтэж мярааж явах ёстой. Сонирхолтой нь зарим айлууд нууц дохиолол суурилуулсан байх ажээ. Нэгэнт чамайг хулгай хийж байгааг мэдсэн гэрийн эзэн тайрмал буу эсвэл юу дайралдсанаараа чам руу дайрахыг анхаараарай. Хулгайлсан эд зүйлсээ бүхээгтэй машинд ачаад дараа нь бэлэн мөнгөөр барьцаанд тавих боломжтой гарааш руу явах шаардлагатай.

СТАТИСТИК ба ҮНЭЛГЭЭ

GTA-ийн өмнөх ангиудад статистикийн систем байсан бол одоо бүр супер болжээ. Өмнө нь зүгээр л оноог тооцдог байсан бол одоо үнэлгээ өгөхөөс гадна чиний баатрын бие бялдар, элдэв чадваруудыг хүртэл тооцох болжээ. Жишээ нь чи мотоцикл их унах тусам чиний мотоцикл унах чадвар улам бүр нэмэгдэнэ. Энэ нь мотоциклоо хурдлуулах, жолоодох, шарвах чадварууд нэмэгдэнэ гэсэн үг. Бас мотоциклтойгоо барагтай бол онхолдохгүй болж ирнэ. Ийм сонирхолтой үнэлгээний систем бүх зүйл дээр илэрнэ. Гүйгээд л байх тусам амьсгаадахгүй удаан хугацаанд гүйх чадвартай болно, буудах тусам мэргэн онодог болно. Хамгийн сонирхолтой нь зарим нэг даалгаврууд зарим чадваруудыг чамаас шаардах болно. GTA-ийн үнэнч фэнүүд даалгавар биелүүлээгүй ч гэсэн өөрийн чадварыг нэмэгдүүлэн өөрийн кибер хотдоо цагийг зугаатай өнгөрүүлдэг. Жишээ нь та зарим screenshot-ууд дээр жинхэнэ баавгай шиг биетэй CJ-г олж харж болно. Энэ бол бялдаржуулах урлаг болон биеийн хүчний дасгалууд их хийсэнтэй шууд холбоотой юм. Харин миний CJ бол туранхай биетэй боловч машин мотоцикл унах, мэргэн буудах чадваруудаа илүүтэй хөгжүүлсэн байдаг. Тоглогчийн чадвар нэмэгдэх тусам даалгавруудыг биелүүлэх нь амархан болох нь тодорхой.

ИДЭХ

GTA San Andreas-д нэмэгдсэн онцгой боломж бол хоол идэх юм. Vice city дээр амиа нөхөн сэргээхийн тулд хоол худалдаж авах систем байсан боловч одоогийнх бол жинхэнэ амьдрал байлаа. Нэг эсвэл хэд хэдэн өдөрт нэг удаа сайтар хооллож байхгүй бол Carl нь жингээ алдаж турж эцэх болно. Ингэвэл чамд цохиулдаг хүн олдохоо болино, бас эсрэгээр хэт их идэх нь бас л сөрөг үр дагавартай. Таргалсан CJ хөдөлж ядах нь төвөгтэй шүү дээ. Зарим цуу үгээр бол нэг дор хэт их идсэний дараа бөөлждөг гэсэн. Би үүнийг туршиж зүрхлээгүй юм.

БИЕЭ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Хоол идэх нь амьдрал дээр ч чухал билээ. Түүнээс гадна CJ шиг гудамжны дээрэмчин маягийн хүн бие бялдрын хөгжлөө сайтар анхаарах хэрэгтэй. Ямар өдөржин оффист ширээний ард өнжих биш. Тэгэхээр GTA дээр хоол идэх, биеийн хүчний ажил хийх, гүйж харайх, сагс биллъярд тоглохоос гадна зориулалтын спортын танхимд очиж дасгал хийх боломжуудаар хангаж өгчээ. Нээрээ шүү, дасгалын танхимд дугуй, штанг, гантель, гүйлтийн зам, мишёк, боксын ринг зэргийг харж болно. Дасгалжуулагчтай зодолдсоноор шинэ шинэ зодооны арга барил сурна гээч.
Ммм, 3-н өөр хотод 3-н өөр дасгалын танхим бий. Тэгвэл эхнийх нь болох Los Santos-д гараар цохих нэмэлт довтолгоонуудыг сурах бол San Fierro-д хөлөөр довтлох тулааны урлаг, Las Venturras-д илүү зэрлэг цохилт, довтолгоонуудыг (үсдээд өвдөглөх гэх мэт) эзэмшинэ. Гайхалтай байгаа биз..

СЭЛЭЛТ

Ер нь GTA-ийн нэрийн хуудас бол аль болох амьдралд ойрхон бөгөөд олон талт тоглолт билээ. Тэгвэл CJ нь усанд бас л гарамгай ажээ. Хэрвээ ийм биш бол би л лав зөндөө удаа үхэх байсан даа. Болгоомжгүй давхиж явтал гэнэт хашлага гарч ирээд сэт дайран цаана нь байх гол, далай руу аль унахыг тэр гэхэв. Сэлж чаддаггүй бол тэгээд л үхлээ шүү дээ. Гэтэл машинаасаа аргалж гарч ирээд сэлээд л гарчихна шүү дээ. Харин нэг удаа машинтайгаа байшин мөргөх үед машинаасаа үсэрч гарлаа гэсэн чинь машиндаа даруулаад үхсэн гашуун туршлага бий. CJ нь дажгүй даллахын сацуу хэдэн секундийн хугацаанд гүн рүү шумбаж чадна.

ҮСНИЙ ЗАСАЛТ

Тоглоомыг сонирхолтой болгоход аргагүй л үүрэгтэй боломж юм даа. Тоглолтод нөлөөлөхгүй боловч хүн бүрийн баатруудыг давтагдашгүй өөр өөр болгоно. Зарим нь сахал тавина, пинтүү үс эсвэл халзан болж ч болно. Би интернэтээс татсан зарим screenshot-ууд дээрээс CJ-гээ танихгүй байх ч тохиолдол гарч байлаа. Видео screenshot-ууд дээр байгаа хүмүүс чинь уул нь CJ хэмээх нэг л хүн юм шүү дээ. Даанч дэлхийн хүмүүс өөрсдийн сонирхолд нийцүүлэн үс, хувцас, бие бялдраа тэгж өөр өөрөөр засаж янзалжээ.

ШИВЭЭС

Үсээ засуулахтай л адил юм даа. Тоглогч хүний сэтгэл ханамжид чухал ач холбогдолтой боломж юм. Тэр тусмаа залуу тоглогчид энэ боломжид амиа тавих шахдаг. Гар хөл, мөр, шуу, дал мөрөн дээрээ зуу гаруй шивээснээс сонгон шивүүлж болно.

МАШИНАА ӨӨРЧЛӨХ


Машин бол GTA дээр хамгийн чухал үүрэгтэй. Иймээс машинаа өөрчлөх нь тун сонирхолтой байх нь аргагүй. Need for Speed-ийн гол түлхүүр нь машинаа өөрчилж хөгжүүлэх явдал байдаг шүү дээ. Тусгай гараашид орсноор хойд урд гупер, дээвэр, өнгөө солихоос гадна бүрэн засвар хийлгэж болно. Мэдээж дугуй, яндан, нитро зэргийг сольж болно. Харин зарим өөрчлөлтүүд нь тийм ч хямдхан биш юм. Харин хамгийн сонирхолтой нь зарим даалгавар дээр засварын гараашийг заавал ашиглахыг шаардана.

ДЭД ДААЛГАВРУУД

GTA дээр үндсэн даалгавраас гадна зүгээр л биелүүлж мөнгө олж болох дэд даалгаврууд зөндөө бий. Ачааны машинаар том ачааг цагт нь хүргэж өгөх, таксигаар хүн зөөх, цагдаа болж гэмт хэрэгтнийг устгах, галын тэрэг барьж гал сөнөөх, түргэний тэрэг барих, сагс биллъярд тоглох, мөрийтэй тоглох, найз хүүхнээ зугаацуулах гэх мэт барагдашгүй олон юм бий.

ДҮРҮҮДИЙН ТУХАЙ ОНЦ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Carl "CJ" Johnson
Дуу оруулсан: Chris "Young Maylay" Bellard.
Carl Johnson бол GTA San Andreas-ийн гол дүр юм. Тэрээр Liberty City-д 5-н жил амар тайван амьдарсны дараа эхийнхээ оршуулгын ажилд оролцохоор Los Santos-д ирсэн билээ. Carl нь аливааг өөрийнхөөрөө шийдэх дуртай боловч үргэлж бусдад тус болж явдаг хүн юм. Хэнд ч дийлэгдэх дургүй, юунаас ч айдаггүй, олон талын авьяастай бололтой. Тэрээр өөрийн гэр бүлдээ онцгой анхаарал тавьдаг, тэр тусмаа Sweet хэмээх ахдаа маш их хайртай юм.
Sean "Sweet" Johnson
Дуу оруулсан: Faizon Love.
Carl-ын ах энэ дүр нь хамгийн гөжүүд, хор шартай хүн юм. Гэвч сайхан сэтгэлтэй бөгөөд хувь заяа нь түүнийг дээрэмчний жижиг бүлгийн (Grove Street Families) ахлагч болгожээ. Юу хийхээ сайн мэддэг ер нь бол сайн ах билээ.
Kendl Johnson
Дуу оруулсан: Yo Yo.
Carl ба Sweet-ийн залуу дүү Kendl нь Caser-ийн амраг бөгөөд Varios Los Aztecas-ийн гишүүн ажээ. Маш ууртай бөгөөд өөрийн ах нартаа үргэлж ширүүлхэнэ. Гэвч түүний сэргэлэн ухаан нь яваа яваандаа гэр бүлийнхээ гол уураг тархи нь болох бөгөөд Johnson-ынхны бизнесийн зангилааг атгах ажээ.

Melvin "Big Smoke" Harris
Дуу оруулсан: Clifton Powell.
Big Smoke буюу том тамхичин нь бусдаас жаахан онцгой сэтгэдэг. Тэрээр Grove Street Families-ийн гол гишүүдийн нэг юм. Бусдынхаа үгийг дагадаг бөгөөд өөрийн үүргээ хангалттай биелүүлэх ажээ.
Lance "Ryder" Wilson
Дуу оруулсан: MC Eiht.
Хэдийгээр турьхан биетэй боловч асар их сэхүүн хүн юм. "Миний юу хийхийг хэн ч заахгүй" гэсэн байртай хүн. Гол нь мөнгөний төлөө өөрсдийнхөө хүмүүсийг худалдахаас ч буцахгүй хүн дээ.{mospagebreak}

БУСАД СОНИРХОЛТОЙ ДҮРҮҮД

Madd Dogg

Дуу оруулсан: Ice T.
Madd Dogg бол гангстерийн бүлгийн том толгойлогч юм. Түүнд асар том харш, охид хүүхнүүд, бэлэн мөнгө, дуу бичлэгийн хувийн студи бий. Гэвч тэрээр архинд хэтэрхий их дуртайгаасаа болж ирээдүйд ихэнх зүйлээ алддаг билээ. Үүнд манай CJ ч ихээхэн хүчин зүтгэдэг юм.
Cesar Vialpando
Дуу оруулсан: Clifton Collins, Jr.
CJ-ийн хүргэн ах Cesar бол ер нь дажгүй эр билээ. Анх тийм ч дотно биш байсан боловч яваандаа CJ-ийн дотно түнш болдог. Тэрээр хамгийн нууц үнэнийг ч гэсэн CJ-д хэлдэг тийм л хүн дээ. CJ өөрийн нүдээр хараагүй бол яагаад ч итгэхээргүй тийм нууцыг Cesar илчилдэг.
Officer Tenpenny (баруун)
Дуу оруулсан: Samuel L. Jackson.
Гол цагдаа юм. Тэрээр бүх дээрэмчдийг үзэн яддаг боловч их ухаантай хүн билээ. Хотоо дээрэмчдээс цэвэрлэхийн тулд юм бүхнийг хийхэд бэлэн. Тэр дээрэмчдийг хооронд нь хагаралдуулж нэгийг нь нэгээр нь устгуулахдаа гаршсан хүн. Манай CJ ч гэсэн олон удаа аргагүйн эрхэнд түүний хүслээр хүнд даалгавруудыг биелүүлдэг билээ.
Officer Pulaski (зүүн)
Дуу оруулсан: Chris Penn.
Тэрээр чанга хатуу хүн байх гэж оролддог боловч гаднаас нь харсан ч гэсэн нэг л болж өгөхгүй байгаа биз. Тэрээр бас л Carl Johnson-ы Grove Street Families-ийн бүлэглэл болон ер нь бүхий л дээрэмчдийг үзэн яддаг. Гэвч түүний бяцхан ухаан нь Carl тэдний чадахгүй олон олон зүйлсийг амжуулна гэдгийг гадарлахтайгаа ажээ. Түүний пээдгэр бөгөөд
новшийн зан нь өөрийг нь баллах болно.
Mike Toreno
Дуу оруулсан: James Woods.
Угаасаа дуу оруулсан хүн нь өөрөө та бидний сайн мэдэх "Америкт нэг удаа" киноны дээрэмчдийн бүлгийн ахлагч байгаа биз дээ. Хэдийгээр Toreno нь Хориотой бараа хулгайгаар хил давуулах бүлгийн гишүүн мэт харагддаг боловч Carl илүү цаашлан явснаар тэрээр хар тамхи дамлахаас гадна Засгийн Газрын мөрдөгч болохыг олж мэднэ. Toreno нь юунаас ч айдаггүй хүн ажээ.
Salvatore Leone
Дуу оруулсан: Frank Vincent.


Salvatore Leone бол Leone-гийн мафид хяналт тавьдаг хүн юм. Тэрээр Sin¬dacco казинод мөрий тавьсан шигээ суухыг хүсдэг бөгөөд гоц сэргэлэн ухаантай хүн юм. Аливаа юмыг олон талаас нь харж ямагт зөв шийдлийг гаргаж чаддаг ажээ. Манай Carl-тай богино хугацаанд дотносон хэд хэдэн аюултай ажлыг даалган өгдөг. Даалгавруудыг биелүүлэх явцад Carl-ын үнэнч шударгыг үзээд хамгаас гайхан шагшдаг юм.
Katie Zahn
Дуу оруулсан: China Chow.
Katie бол San Fierro-д амьдардаг сувилагч юм. Тэрээр авто машины осол болон цус бүхий аливаа бүх зүйлд дуртай, жаахан гаж зантай хүүхэн юм. Гэвч Carl маань түүнийг аятайхан зугаацуулж чадвал тэрээр чамайг үнэ төлбөргүй эмчилж өгөхөд бэлэн шүү.
Энэ мэтээр дурдаад байвал дуусахгүй юм. Лав л 5-6 найз хүүхнүүд бий. Ажил төрлийн холбоотой түншүүд гэвэл хэдэн арваараа байна. Энд зөвхөн сонирхолтой дүрүүдийг түүвэрлэж орууллаа.
Ихэнх нь та бидний танил алдартай хүмүүс, дуучид, жүжигчид байгаа биз дээ! Үнэхээр гайхалтай юм аа.
{mospagebreak}

АСУУЛТ ХАРИУЛТУУД

ЕРӨНХИЙ

• Хот хэт том юмаа, би байрлалаа алдчихаад байна!
• Тийм ээ, хот том. Гэвч байрлалаа олох газрын зургийн маш сайхан систем бий. Start дараад map дээр очно. Эндээс хот болон газрын зурагтай холбоотой бүхий л боломжуудыг эдэлж болно. Очихыг хүсэж байгаа газартаа заагуурыг аваачаад O дарна. Энэ үед радар дээр чинь гарах болно.
Нээгдэхээс нь өмнө бусад хотуудаар аялж болох уу? 
• Өмнөх GTA-нуудыг бодвол болно. Гэвч ингэх хэрэггүй гэдгийг онцгойлон захья. Хэрвээ өөр хотууд руу нэвтрэх аваас тэр дороо л танд 4-н од өгч цагдаа нар таныг үхэн үхтэл дагах болно.
Дээрэмчдийн бүлгийн гишүүдээр хэрхэн хүч сэлбэх вэ? 
• Хэрвээ чи хангалттай нэр хүндтэй болсон бол аль нэг дээрэмчин дээр очоод R1 дарж овоо хараандаа оруул. Дараа нь сумтай товч дараад л тэднийг хөлсөлнө. Хэдэн секунд ярилцсаны дараа байрандаа үлдэх, араас дагах, эсвэл гэртээ харих тушаал өгч болно.
Яаж нэр хүндтэй болох вэ? 
• Даалгавруудыг амжилттай биелүүл. Өөрийн бүлгийн хувцастай адилавтар хувцас, өнгө сонго. Дайсны эзэмшлийн нутагт нэвтрэн аль болох олон өрсөлдөгчийг цааш нь харуул. Бас цагдаа алах нь чиний нэр хүндийг маш их өсгөнө.
2 тоглогчийн горимд хэрхэн нэвтрэх вэ? 
• San Andreas-д 2 хүн зэрэг тоглох хэд хэдэн газар бий. Үүний тулд 2 хүн бүхий дүрслэл дээр очоод 2 дахь гарын аль ч хамаагүй товчин дээр дар. Дараах байрлалуудад 2 хүний дүрслэл бий:
Idlewood, Loas Santos - баруун эргийн торон хашлага бүхий гүүрээр өгс.
Dillimore, Countryside - Dillimore-ийн баруун өмнөд хэсэгт нэг байшингийн өмнө.
Kings, San Fierro - Хойно байх гараашийн барилгыг дуустал дагаад баруун тийш чиглэсэн замыг дага. Уулзвар нэвтэрсний дараа машины парк (зогсоол) харах бөгөөд зүүн хэсэгт бий.
El Quebrados, Desert - Яг хотын төвд AmmuNation бий. Гэхдээ жижиг хөдөөгийн хот. Баруун талд нь дүрс бий.
Royal Casino, Las Venturas - Royal Casino-ийн яг дунд хэсэгт бас нэг дүрслэл бий дээ.

ЕРӨНХИЙ ТОГЛОЛТ

- Нисэх онгоцны буудал руу хэрхэн нэвтрэх вэ?
Хоёр хариулт бий.
1. Нисэхийн сургуулиас нисэгчийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Үүнийг нислэгтэй холбоотой даалгаврыг биелүүлж байж авна.
2. Шинэ үсрэлтийн арга техникийг эзэмшсэн бол хашаан дээгүүр нь шууд давж харайж болно.
- Нисэхийн сургууль хаана байдаг вэ?
• Цөлд бий.
- Хулгай хиймээр байна?
• Тэг л дээ. Гэхдээ чи Ryder-тай хамт "Home Invasion" даалгаврыг биелүүлсэн юм байгаа биз дээ. Гэрийн эзэн унтаад л чи их бууны сум хулгайлаад л байдаг шүү дээ. Тэгвэл юуны өмнө Black Boxville (бүхээгтэй машин) олох хэрэгтэй. Los Santos-ын дасгалын танхимын эсрэг тал, San Fierro-ийн жолооны сургуулийн хойд хэсэгт бий. Машинаа унасан бол R3 (баруун аналоги) дарж ажлаа эхлүүлнэ. 
- Хүмүүсийг сэмхэн харж болох уу?
• Болохгүй. Яагаад ийм зүйл хийх гээд байгаа юм бэ?
- Би "The Green Sabre" үеийг давлаа. Харин эргээд Los Santos-д иртэл миний дээрэмчид алга болчихсон байх юм. Яагаад?
• Уул нь үүнийг ойлгож ядах юмгүй. Чи даалгавруудын өмнөх танилцуулга видеог (ярилцлага) ихэнхдээ алгасдаг бас SA-ийн радиог сонсдоггүй бололтой. Big Smoke ба Ryder чамайг араар чинь тавьж цагдаад хүчин зүтгэдэг болсон бол Sweet шархдаж шоронд орсон. Харин чи өөрөө хаа нэг тийшээ алга болчхоо биз дээ. Ингээд л чиний голомтод хэн ч байхгүй байгаа юм даа. Харин одоо бол ч..{mospagebreak}
- Хичнээн янзын нисэх онгоц байгаа вэ?
• Нисэх онгоц гэвэл: Dodo, Shamal, Skimmer, Rustler, Nevada, Beagle, Copduster, Stuntplane, Hydra, AT-400, Andromada
Нисдэг тэрэг: Cargobob, Raindance, Hunter, Leviathan, Sparrow, Sea Sparrow
- Нисэх онгоц хаанаас олж авч болох вэ?
• San Andreas-ын 3-н том онгоцны буудлаас шууд олж болно. Харин Los Santos-ын хамгийн өндөр барилга дээр нисдэг тэрэг байрладаг. 
- GTA3-ын гол залуу Fido байгаа юу?
• Байгаа шүү. Чи түүнтэй хөдөө нутагт түрхэн зуур уулзаж уралдаан зохион байгуулна. Нээрээ тэр чинь Catalina-ийн шинэ найз залуу болсон шүү дээ.
- Би тамхи татаж, архи уумаар байна!
• Хаха, тийм юм бол ёстой байхгүй шүү. Бас хар тамхи татаж болохгүй. CJ бол сайн залуу бөгөөд тэрээр иймэрхүү зүйлсээс хол хүн шүү.

- Би яаж найз охинтой болох вэ?????

• Burning Desire үеийг давах үед чиний галаас аварсан Denise чинь автоматаар чиний эхний найз охин болно. Гэртээ 16:00-06:00 цагийн хооронд байдаг. Харин San Fierro-д жолооны сургуульд Michelle Cannes-тай учрах сайхан тохиол гарна. (00:01-12:00 & 14:00-02:00) Зэвсгийн дэлгүүрийн тагтан дээр Helena Wankstein-тай (08:00-12:00 & 14:00-02:00), Цагдаагийн зогсоол дээр Barbara Schternvart-тай (16:00-06:00), San Fierro-ийн Avispa Country Club-т (Кантри клуб) Katie Zhan-тай (12:00-00:00) тус тус таарна.
Харин Millie Perkins (02:00-10:00 & 14:00-8:00) нь "Key to Her Heart" даалгаврыг биелүүлэх үед автоматаар чиний найз охин болно. Чамд илүү олон найз охинтой болох ч тохиолдол байж болно. Нэгд нь таалагдахын тулд нөгөөг нь мэхлэхээс өөр аргагүй болно доо.
- Надад ямар ч даалгавар үлдсэнгүй. Би тоглоомыг дуусгасан юм болов уу?
• Кредит буюу зохиогчдын нэрс урсаагүй л бол тоглоом дуусаагүй гэсэн үг.
- Хоёр гартаа зэвсэг эзэмшмээр байна шүү дээ!
• Тэг л дээ. Гэхдээ зэвсгийн чадвар чинь сайжирч Hitman болох ёстой. Энэ үед автоматаар хоёр гартаа зэвсэг атгана даа. Гэхдээ зөвхөн Colt. 45, Tec-9, Micro Uzi and Sawn Off Shotgun буунуудыг л хоёр гартаа эзэмшинэ.
- Жолооны сургууль хаана байна вэ?
• San Fierro дахь гараашаасаа баруун тийш эргээд 2 блок өнгөртөл яв. Тэгээд булан дээр нь бий. Бас радар дээр чинь улаан S дүрсээр харагдана.
- Фото зураг гэнэ үү?
• Энэ ангид чи нууц объектууд, хүмүүсийн нууц уулзалт зэргийн зургийг авах даалгаврууд бий. Заримынх зургийг авахад үнэн хэцүү тул чамаас маш тэсвэр тэвчээр, авхаалжтай байхыг шаардана.
- Том дугуйт жип болон үл мэдэгдэх сансрын биет бий юу?
• Байхгүй. Гэвч сонин сонин юманд дурладаг хүмүүс бий шүү дээ. Area 69 баарны урд хэсэгт UFO эргэлдэж магадгүй л юм.

МАШИН

GTA San Andreas дээрх машинуудын тухай цөөн хэдэн үг
GTA дээр маш олон янзын машин гардаг. Сонирхолтой нь тэнд гарч байгаа машинуудын нэр нь их сонин бөгөөд амьдрал дээр байдаггүй машинууд байгаа юм уу гэмээр сэтгэгдэл төрдөг билээ.
Жинхэнэ машинуудыг оруулъя гэвэл маш их мөнгө төлөх шаардлагатай болох нь тодорхой. Харин RockStar-ийнхан баахан дууны лиценз худалдаж авах гэж байдгаа гөвсөн бололтой. Иймээс машинуудыг ямар маркийнх болох нь мэдэгдэхээргүй болгох гэж хичээсэн байна. Гэхдээ тоглоомын шилдэг шүүмжлэгчид амьдрал дээрх машинаас хулгайлсан болохыг илрүүлжээ.
Эхний тохиолдол:
Маш ховор гарч ирэх спорт ангиллын Acura NSX машин байна. 290 морины хүчин чадалтай энэ машин жинхэнэтэйгээ яг адилхан байгаа биз. Хуулаагүй гэж хэн хэлэх юм бэ! Сонирхолтой нь NSX нь яг одоо худалдаанд байхгүй бөгөөд шинэчлэгдэн сайжирч байгаа сурагтай.
2 дахь тохиолдол:
Bullet нэртэйгээр гарах энэ машиныг хүмүүс Mustang эсвэл иймэрхүү машинтай андуурч байгаа байх. Гэтэл тэрээр яалт ч үгүй Ford GT байна шүү дээ. Өнгийг нь яг адилхан болгоход л андашгүй байгаа биз дээ. 
Дараагийн тохиолдол:
RockStar-ийнхан оригналь SUV хэмээх жип "үйлдвэрлэсэн" нь үнэндээ жинхэнэ Blazer байгааг та харж байна. Өөрчлөлт гэвэл ердөө л арын шилэн дээрх жижигхэн гурвалжин л юм даа.

ХАЛУУН КОФЕ

Зөвхөн насанд хүрэгчид буюу 17-оос дээш насныхан энэ хэсгийг уншина уу..
Харин одоо энэ тоглоомын хамгийн нууцлаг зүйлийн талаар өгүүлье. Энэ бол найз охинтой холбоотой нэгэн даалгавар юм. PS2-д зориулсан хувилбар дээр нэгэн хэсэг кодыг ашиглалгүй орхисон байхыг Barton Waterduck хэмээх нөхөр илрүүлжээ. Санах ойтой холбоотой хэсэг хак хийгээд л тэдгээр таслагдан орхигдсон коднуудыг ажиллагаанд оруулжээ. Одоо бол найз охиныхоо гэрт зөвхөн халуун цай уугаад л гардаг шүү дээ. Харин зохиогчид анх хийж байхдаа илүү дотно харьцааг үүсгэх бяцхан тоглоом тоглохоор бодож байжээ.
Энэ бол секс юм байна. Тэр дундаа зүгээр нэг хийх биш хангалттай хэмжээнд гэнэ шүү. Хэд хэдэн янзын байрлал, эхлэл болон төгсгөл гээд л..
Даанч янз бүрийн л шалтгаанаар энэхүү кодыг авч хаясан юм байх. Энэ сонирхолтой мэдээллийг хамгийн анх интернэтэд тавихад бөөн шуугиан болсон нь ойлгомжтой. Өнгөрсөн намраас л эхэлсэн цуу шүү дээ. Гол нь дэлхийн хүмүүс эдгээр зургуудыг үзээд итгэхгүй байсан юм. Ихэнх нь засварласан зураг байна гэж дүгнэж байсан боловч www.gtasanandreas.net сайтад байгаа видео бичлэгийг үзээд итгэхээс өөр аргагүй болжээ.
Бид ч бас энэхүү 1:30 минутын видеог сэтгүүлийн CD дээр байрлуулсан бөгөөд балчир хүүхдүүд үзэхээс сэргийлж зарим нэг арга хэмжээг авсан билээ. Та үзэхийн тулд Videos хавтаст байгаа файлын өргөтгөлийг нь wmv болгоорой. Түүнчлэн яг энэ сэдвээр сэтгүүлийн редакц руу утасдахгүй байна уу.
Харин энэхүү кодыг http://www.gtagarage.com/mods/show.php?id=28 хаяг дээр байрлуулсан байсан боловч RockStar-аас үзүүлсэн шахалтын дагуу авч хаясан юм байна. Иймд бид үүнийг тоглох боломж одоогоор алга байна даа.

Category: Тоглоомийн мэдээлэл | Views: 885 | Added by: nak | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Мэдээний төрөл
» Мэдээлэл
Сонирхолтой мэдээлэл
» PC games
Шинэ гарсан тоглоомууд
» Форум
Үзэл бодолоо хуваалцая
» PSP games
Шинэ PSP тоглоомууд
» Хичээл
Мэдлэгт дусал нэмэр
» Xbox
Шинэ Xbox тоглоом
» Видео бичлэг
Сонирхолтой бичлэгүүд
» Mobile games
Гар утасны тоглоомууд
» Зургийн сан
Тоглоомийн зурагууд
» Mэдээ нэмэх
Шинэ мэдээ оруулах
Нэвтрэх хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Шинээр нэмэгдсэн мэдээлэл
S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl
Neigh Bours from Hell 1,2 хувилбар
WWE Impact 2011
Green Lantern: Rise of the Manhunters [Xbox]
Тroll баатараар хэрхэн тоглох вэ?
Street Racer Europe [2011]
Dota Lich Kel'Thuzad тухай хүргэж байна
Tokio drift хак шууд татахаар
Duty Calls: Noobs Beware [2011]
Dungeons of Dredmor (2011/ENG)
Шилдэг гишүүд


Нэр: zolboo
Мэдээ: 103
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 1


Нэр: nak
Мэдээ: 68
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 6


Нэр: eswc
Мэдээ: 31
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл: 2
Хамгийн их үзсэн мэдээ
200 Best Flash Games
Дота баатуудын намтар 3
Dragon Age 2 [2011 | RELOADED]
Warhammer 40,000 Dawn of War 2: Retribution [2011 | Repack]
Counter - Strike Xtreme V5 (2011/ENG)
Garshasp: The Monster Slayer [2011]
Сэрвэр удирддаг HLSW программ татах
Crosher [2011]
Dexter: The Game [2011]
Chernobyl Terrorist Attack [2011]
Бидэнтэй нэгдээрэй
Харилцах хэсэг

ShoutMix chat widget
Бичсэн сэтгэгдэл
2017-04-05
Бичсэн: mishka_mishig
Текст: yaj tatah be ????
2014-02-12
Бичсэн: Зочин:
Текст: Xbox togloomnii orig CD togloomuudiig haanaas abah be tiim togloom 5 shirheg heregtee bnaa.SHiniig zarh hvn bbal holboo barinu,MUN ZUBLUGUU UGCH TUS BOLOH HVN BBAL TUSLAARAI 99438858
2012-02-29
Бичсэн: Зочин:
Текст: [hide]
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: addadmin xiigeerei
2011-07-25
Бичсэн: assassin
Текст: 192.168.1.10:27015 cs
2011-07-25
Бичсэн: Зочин:
Текст: tnx bayrllaaa nadaa 1 admin ogchuul buur ih bayrlanaa
2011-07-24
Бичсэн: Зочин:
Текст: hooy eswc naadnii chni kod ni bichetei bgaa hajuu talda okey www.tobys.dk kod ni bn lee shu uall !!!!
2011-07-24
Бичсэн: assassin
Текст: hello 192.168.1.10:27015 cs ip shuu orooroi
2011-07-23
Бичсэн: sunshine
Текст: 1 number ni nadtai adilhan yma ahah.bi yr ni ingej buuddag shu ahhah
2011-07-23
Бичсэн: nak
Текст: uulan bi yag engej buuddag l daa hahahahaah
>